ХЗДХЯ, ГХУСАЗЗ-өөс архины хамааралтай хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх төвийг тодорхой үе шаттайгаар нээн ажиллуулж байгаа юм. Энэ удаад Дорнод аймагт клубын системээр үйл ажиллагаа явуулах төвийг иж бүрэн засварлан тохижуулж нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Н. Хүрэлбаатар, Засаг даргын орлогч Л. Хишигтогтох, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Л. Эрдэнэ, Засаг дарга Ц. Энхцэцэг нар оролцлоо. Тус клуб бий болсноор хөдөө орон нутагт архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үйл ажиллагааны чанар сайжирч, хүртээмж нэмэгдэж байгаа юм.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийг хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд ХЗДХЯ, ГХУСАЗЗ-өөс архины хамааралтай хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх төвийг тодорхой үе шаттайгаар нээн ажиллуулж байгаа юм. Энэ удаад тус төвийн үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Мандал суманд эхлүүллээ. Нээлтийн ажиллагаанд ГХУСАЗЗ-ийн ажлын албаны дарга Ж. Нямдаваа, тус сумын ГХУСАЗЗ-ийн гишүүд болон албаны бусад хүмүүс оролцлоо. Хөдөө орон нутагт архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үйл ажиллагааны чанар сайжирч, хүртээмж нэмэгдүүлэхэд үр өгөөжөө өгөх болно.

ХЗДХЯ, ГХУСАЗЗ-өөс архины хамааралтай хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх төвийг тодорхой үе шаттайгаар нээн ажиллуулж байгаа юм. Энэ удаад Орхон аймагт үйл ажиллагаа явуулах төвийг иж бүрэн засварлан тохижуулж нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд ГХУСАЗЗ-ийн ажлын албаны дарга Ж. Нямдаваа, тус аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүд болон албаны бусад хүмүүс оролцлоо. Тус клуб бий болсноор хөдөө орон нутагт архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үйл ажиллагааны чанар сайжирч, хүртээмж нэмэгдэж байгаа юм.

Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үйл ажиллагааны хүрээнд Эрүүлжүүлэх байрны ахуй орчинг сайжруулах ажлыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. 2011 онд Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байранд сургалт явуулах өрөөг тохижуулсан юм. Тус эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаатай ГХУСАЗЗ-ийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Б. Бат-Амгалан танилцаж цагдаагийн алба хаагчидтай санал бодлоо солилцлоо.

ХЗДХЯ, ГХУСАЗЗ-өөс архины хамааралтай хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх төвийг тодорхой үе шаттайгаар нээн ажиллуулж байгаа юм. Энэ удаад Өвөрхангай аймагт клубын системээр үйл ажиллагаа явуулах төвийг иж бүрэн засварлан тохижуулж нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд ГХУСАЗЗ-ийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Б. Бат-Амгалан, Өвөрхангай аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-ийн дарга И. Доржсүрэн, Арвайхээр сумын ИТХ-ын дарга Ж. Пүрэвсүрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо. Тус клуб бий болсноор хөдөө орон нутагт архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үйл ажиллагааны чанар сайжирч, хүртээмж нэмэгдэж байгаа юм.

Хуудаснууд

Subscribe to Coordinating Council For Crime Prevention In Mongolia RSS